Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 өвчний гарал үүслийг тодорхойлох зорилгоор шинжээчдийн тусгай багийг дараа жилийн нэгдүгээр сард Хятад руу явуулах гэж байгаа тухай тус байгууллагын хэвлэлийн албаны төлөөлөгч Хеддин Холдорсон мэдэгдсэн байна. Шинэ корона вирусийн гарлыг тогтоохын тулд шинжээчдийн багийг тусгайлан байгуулсан юм байна.
Тус бүлэгт АНУ, Япон, Герман, Орос, Вьетнам, Австрали, Нидерланд, Их Британи, Дани, Катар гэсэн улсуудын шинжээчид багтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна