Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүнээс нэмж, вирус илэрчээ. Ойрын болон хоёрдогч хавьтлуудаас шинжилгээ авч байгаа аж.