Трамп Цагаан ордноос сайн дураараа явахгүй

О.Шүрэнцэцэг
2020/12/18

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нь сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байденыг тангараг өргөх өдөр Цагаан ордныг сайн дураар орхин явахыг хүсэхгүй байгаа тухай “CNN” агентлаг мэдээлсэн байна.

Трамп зөвлөхүүдтэйгээ ярилцах үеэрээ Байден тангараг өргөх нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордноос өөрийн хүсэлтээр явахаас татгалзах тул хүчээр авах явах хэрэгтэй болно гэж хэлснийг тус агентлагийн эх сурвалж нь мэдээлсэн юм байна. Зөвлөхүүдийн зарим нь Трампынийм ярианд сэтгэл түгшсэн хэдий ч одоогийн Ерөнхийлөгч үнэхээр ийм авир гаргана гэдэгт итгэхгүй байгаа аж. “CNN”-ий эх сурвалж “Тэр явна л даа. Зүгээр л уур нь хүрсэн хэрэг” гэжээ.

Үүний өмнө Трампыг нэгдүгээр сарын 20-нд нисдэг тэргээр Цагаан ордноос нисэн холдоод, үргэлжлүүлж “Air Force One” онгоцоор Флорид мужид хүрч, дэмжигчдийнхээ хамт том цуглаанд оролцох үеэрээ 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэх замаар нийслэлд явагдах бүх ёслолын ажиллагаанаас зугтах гэж байгаа тухай “Axios” сайт мэдээлж байсан юм.

Тогтсон уламжлал ёсоор Ерөнхийлөгчийг тангараг өргөх өдөр сүмд мөргөл үйлдсэний дараагаар ирээдүйн Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгч хоёр Цагаан ордонд ирж, өмнөх хүмүүстэйгээ уулзах цай уудаг. Дараа нь хамтдаа Капитолийн толгод дээрх төрийн ордонд хүрч, сонгогдсон Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгч хоёр нь тангараг өргөдөг. АНУ-ын түүхэнд албан тушаалаасаа бууж байгаа Ерөнхийлөгч орыг нь авч байгаа хүний тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан тохиолдол ердөө гурав гарч байжээ. Тодруулбал, 1801 он Жон Адамс, 1829 онд Жон Куинси Адамс, 1869 онд Эндрю Жонсонингэж татгалзаж байжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 44 минутын өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 53 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19