Oxfam: Цар тахлын үед иргэдэд илүү тусламж үзүүлэх шаардлагатай байна

О.Шүрэнцэцэг
2020/12/18

“Oxfam” нь дэлхий даяар ядуурлыг буруулах, ядуурлаас үүдэлтэй шударга бус байдлыг арилгах зорилгоор 100 орчим улс оронд үйл ажиллагаа явуулдаг 17 долоон байгууллагаас бүрддэг олон улсын нэгдэл юм. Цар тахлын улмаас бий болсон нөхцөл байдлыг “Oxfam” судлан тодруулахад дэлхийн хүн амын гуравны хоёр нь цар тахлын үр дагаврыг давж гарах ямар нэг тусламжийг Засгийн газраасаа аваагүй байгааг тогтоосон байна. Түүнчлэн бага ба дунд түвшний орлоготой 126 улсуудад иргэддээ өгдөг ажилгүйдэл ба хөдөлмөрийн чадвар алдсаны мөнгө, хүүхдийн  ба өндөр насны тэтгэмж нь хүний үндсэн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байсныг тогтоожээ.

Гэсэн хэдий ч энэ жил дэлхий дахин корона вирусийн цар тахлын үр дагаврыг давж гарахын тулд 9,6 их наяд евро зарцуулсан байна. Мөнгөн дүнгийн 83 хувийг дэлхийн хамгийн баян 36 улс зарцуулсан байхад хамгийн ядуу 53 улс ердөө 0,4 хувийг нь зарцуулсан байжээ.

Тусгайлан нийгмийн халамжийн зорилгоор иргэдэд зориулж тэтгэлэг тараахад 28 баян улс нэг хүндээ 695 доллар зарцуулсан байхад бага болон дундаж түвшний орлоготой орнууд нь нэг иргэндээ 28-аас 4 доллар зарцуулсан байна. 

Корона вирусийн эдийн засгийн хямралын үеэр 2,7 тэрбум хүн ямар ч нийгмийн халамж, тэтгэлэггүй амьдарч байна. 

“Oxfam”-ын гүйцэтгэх захирал Габриэла Бухер “Коронавирус дэлхий дахиныг айдсаар нэгтгэж байгаа ч үндсэндээ улам хагалан бутаргаад байна. Өнгөрч байгаа жилийн хугацаанд тэрбум гаруй хүнд хүрсэн нийгмийг халамж ерөнхийдөө онцлох зүйл болсон. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ямар ч тусламж авч чадахгүй байгаа олон хүн байна” гэжээ.

Улмаар дэлхий дээр хагас тэрбум гаруй хүн огт ажилгүй эсвэл хагас ажилтай байгаа тул хүмүүст туслах халамжийн хөтөлбөрийг сайжруулах шаардлага асар их байгааг “Oxfam” онцолсон байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 45 минутын өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 54 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19