Сөүл гарден төслийн ерөнхий менежер Б. Барсболд: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе Дэлхий нийтэд тулгараад буй Ковид 19 цар тахал нь бүхий л салбарт хямрал нүүрлэж байгаа билээ.
Жишээлбэл: Аялал жуулчлал, Агаарын тээвэр гэх мэт бизнесүүд үүд хаалгаа барьж, нөлөөлөл үзүүлэхгүй байгаа салбар гэж үгүй. Энэ дундаас хамгийн бага нөлөө үзүүлж буй салбар бол Үл хөдлөх хөрөнгийн салбар байдаг.
Монголын эдийн засгийн мөнгөний урсгалын нилээд хэсгийг бүрдүүлж байдаг томоохон салбар юм.
Манай орны нийт айл өрхийн 40 хүрэхгүй хувь нь дэд бүтэц шийдэгдсэн Нийтийн орон сууц, Амины орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа байна. Иймд үлдсэн 60 гаруй хувийг дэд бүтэц шийдэгдсэн орон сууцаар хангахын тулд олон жил барилга барьж байгуулах шаардлага бий учир үл хөдлөх, барилгын салбарт хөрөнгө оруулах нь хэзээд ашигтай хэвээр байсаар байна.
Хямрал тохиож буй энэ цаг үед иргэдийн худалдан авах чадвар буурсаны улмаас орон сууцны эрэлт даган мөн багасдаг. Иймд зах зээлийн хуулиар үнэ болон борлуулалтын нөхцөл буурч уян хатан болдог. Энэ үед Үл хөдлөх, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийн Эдийн засаг өсөлттэй үед эргүүлэн худалдах нь танд банканд мөнгөө хадгалуулсанаас илүү ашигтай болох нь анзаарагддаг.