​ Коронавирусийн эсрэг “Moderna” вакцины 400 мянган тунг устгажээ

О.Шүрэнцэцэг
2020/12/19

Америкийн “Moderna” компани корона вирусийн эсрэг вакциныхаа 400 мянган тунг устгалд оруулсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Харин тус агентлагт АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх вакцин боловсруулах талын зөвлөх Монсефа Слауи мэдэгджээ.

Үйлдвэрлэлийн эцсийн шатанд шүүлттэй холбоотой асуудал үүссэн учраас ийнхүү вакцинаа устгалд оруулсан, эдгээр 400 мянган тунг хуруу шилэнд савлаагүй байсан гэж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ хэрэг явдлыг үл харгалзан “Moderna” компани нь он дуусахаас өмнө 20 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэжээ.

Үүний өмнөхөн Америкийн Хүнс ба эмийн бэлдмэлийн чанар хариуцсан удирдах газар буюу “FDA” нь “Moderna” компанийн боловсруулсан корона вирусийн эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд хэрэглэхдээ 18 нас хүрсэн хүмүүст хийхийг зөвлөсөн.

Түүнчлэн энэ сарын 13-нд Америкийн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн холбооны төвүүдийн удирдлага нь АНУ-д “BioNTech” ба “Pfizer” компаниудын вакциныг онцгой тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 53 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20