Хятадын “SMIC” корпорацын эсрэг хориг арга хэмжээ авчээ

О.Шүрэнцэцэг
2020/12/19

АНУ  нь Хятадын  хагас дамжуулагчийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Semiconductor Manufacturing International Corporation” (SMIC)-ийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч байгаа тухай Америкийн  Худалдааны яам мэдээлсэн байна. 

Тус яамны тэргүүн нь хориг арга хэмжээ авах болсон талаар тайлбарлахдаа “Бид улам бүр түрэмгий болж байгаа эсрэг талын зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд Америкийн технологийг ашиглахыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Ийнхүү хориг арга хэмжээ авч, хар жагсаалтад орсон тул цаашдаа хятадын компанид технологи нийлүүлэгч Америкийн компаниуд нь ханган нийлүүлэлт хийхийн өмнө заавал тусгай зөвшөөрөл авч байх ёстой болов. Мөн Хятадын талд 10 нанометр ба түүнээс бага хэмжээтэй хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай бүх л бараа, таваар нийлүүлэхийг шууд хориглосон байна.

“SMIC” нь БНХАУ-ын батлан хамгаалах салбартай нягт холбоотой ажилладаг учраас ийнхүү хар жагсаалтад оруулсан аж. Түүнчлэн энэ корпорацаас гадна АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гэсэн Хятадын өөр 60 компани, байгууллагыг хар жагсаалтад оруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 53 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20