Вакцин үйлдвэрлэгчдийг гомдол заргын эсрэг дархлаатай болгожээ

О.Шүрэнцэцэг
2020/12/19

АНУ-ыг эрх баригчид корона вирусийн эсрэг вакцин бүтээн үйлдвэрлэж байгаа “Pfizer” болон “Moderna” компаниудыг вакцинжуулах явцад үүссэн ноцтой гаж нөлөөнөөс үүдэх хариуцлагаас чөлөөлж, “дархлаажуулсан” тухай “CNBC” суваг мэдээлжээ.

АНУ-ын Эрүүл мэнд ба нийгмийн халамжийн сайд АлексАзар нь нэн чухал эмнэлгийн бараа, түүний дотор вакцин ба эм үйлдвэрлэгч компаниудад санаатайгаар хууль бус үйлдэл хийснээс бусад тохиолдолд хууль зүйн хамгаалалт өгч болно гэсэн 2005 оны хуулийг хэрэглэсэн юм байна. Ингэснээр нэр заагдсан компаниуд нь дараагийн дөрвөн жилийн туршид бүтээгдэхүүнийг нь корона вирусийн халдвараас хамгаалах эсвэл эмчлэх явцад эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд шүүхээс хариуцлагад татагдахгүй. 

Аюулт өвчний эсрэг вакцин асар богино хугацаанд боловсруулах шаардлагатай болсон, мөн вакциныг хямд үнээр зах зээлд нийлүүлэх шаардлагатай болсон тул төрийн зүгээс үйлдвэрлэгчдээ ийнхүү хамгаалж байгаа юм байна. Түүнчлэн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон АНУ-ын Хүнс ба эмийн бүтээгдэхүүний чанарын албыг ч вакцины гаж нөлөөний төлөө шүүхэд дуудаж хариуцлага ногдуулах боломжгүй болох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 49 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 56 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20