COVID-19: АНУ хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олголоо

О.Шүрэнцэцэг
2020/12/19

Долоо хоногийн өмнө эхний вакциндаа зөвшөөрөл олгож, Цагаан ордны албан тушаалтнууд болон эмнэлгийн ажилтнуудаа хамруулж эхлээд байсан АНУ хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олгожээ. Тус улсын Хүнс, эмийн захиргааны зөвлөх хороо пүрэв гаригт хуралдаж, “Moderna” компанийн вакциныг 18-аас дээш насны эрсдэлт бүлгийнхэнд хамгийн сайн вакцин тул яаралтай хэрэглэх зөвшөөрлийг өгчээ. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш юм. 

Цар тахлын халдвараас 94 хувь  хүртэл хамгаалдагийг нь тогтоосон  “Moderna” вакцинаас АНУ 200 сая тунг авахаар тохиролцжээ. Тийн зөвшөөрөл олгосон даруйд зургаан сая тунг нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн байна. Америк эмнэлгийн ажилчид болон гэрийн асаргаанд байдаг хүмүүсээ эхэнд вакцинжуулахаар төлөвлөжээ. Мөн “Moderna” вакцинаас Канад улс 56 сая тун, Их Британи долоон сая, Европын холбоо 80 сая тун, Япон 50 сая, Өмнөд Солонгос 20 саяыг урьдчилсан захиалжээ.

Энэ вакциныг -20 градуст хадгалж болохоороо давуу талтай.  Учир нь “Pfizer” вакциныг -75 градуст хадгалах учир тээвэрлэлт хийхэд хэцүү юм.“Moderna” компани нь АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод байрладаг бол  “Pfizer” компани Герман, Бельги гэсэн хэд хэдэн оронд салбартай. 

Эх сурвалж:BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 52 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 59 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20