АРДЧИЛСАН НАМЫН Х ИХ ХУРЛЫН УРИАЛГА

О.Шүрэнцэцэг
2020/12/19

 Дэлхий нийтийг хамарчсая сая хүний  амь насэрүүл мэндэд хохирол учруулж байгаа коронавируснийцар тахлын хүнд сорилтын үед хорио цээрийндэглэмийг сахин  АН-ын Х их хурлыг анх удаацахимаар зохион байгуулжамжилттай өндөрлөлөө21 аймаг, 9 дүүрэг, сум суурингуудаас 2000 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэмд нэмэлт өөрчлөлторуулах асуудлыг нухацтай хэлэлцэж баталсан энэхүүих хурлаас АН-ын гишүүд, дэмжигчид, нийт монголчууддаа хандан дараах УРИАЛГЫГ гаргаж байна.

Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын халдварыг хумих хөл хорионы үеэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа эмч, сувилагч,, эрүүл мэндийн ажилчид, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, хил хамгаалахын ажилтан албан хаагчиддаа Х их хурлын төлөөлөгчиднийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хүнд хэцүү цаг үед үүрэг гүйцэтгэж байгаа  эдгээр эгэл баатруудын  эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүй, амьдралын баталгааг нь дэмжсэн төрийн бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргахын хамт, эргэж буцсан, хөнгөн гоомой шийдвэр гаргаж буй алдаа завхарлаа засаж, залруулж ажиллахыг эрх баригчдад уриалж байна.

Хоёрдугаарт, Коронавирусний халдвартай тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулж  төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулахын оронд үнэмлэхүй олонхдоо бардамнан улсын төсөв, олон улсын байгууллагуудын зээл, тусламж, иргэдийн хандивыг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор үр ашиггүй зарцуулж байгаа явуургүй үйлдлээ зогсоож, ард иргэдээ ядуурлаас хамгаалах, аж ахуйн нэгж байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, коронавирусний вакциныг худалдан авах хөрөнгийг хангалттай төлөвлөж хэрэгжүүлэхийг МАН-ын эрх баригчдад уриалж байна.

Гуравдугаарт, Хөл хориог далимдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн шинэчлэл нэрээр шүүх засаглалыг улс төрийн эрхшээлд оруулах, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боомилох, эрүүгийн хуулиар яллаж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдах гэсэн  увайгүй санаархлаа зогсоохыг парламент дахь үнэмлэхүй олонхын  бүлгийн гишүүдэд уриалж байна.

Дөрөвдүгээрт, дэлхий нийтээр хөл хорионд орсонтой холбогдуулан Монголын эдийн засгийн бүхий л үзүүлэлт уруудаж, Монгол Улс маань Ази тивдээ эдийн засгийн хамгийн гүнзгий уналттай орон болж бүртгэгдлээ. Иргэдийн өр, зээлийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ч харамсалтай нь эрх баригчид ажиллаж хөдөлмөрлөдөг иргэдээ дэмжих төрийн болон улс төрийн ямар ч бодлого шийдвэр, шийдэл гаргасангүй. Ялангуяа, цар тахлын дараах их хэмжээний өрөөр хэмжигдсэн эдийн засгийн хүлээлтүүд зүй ёсны бөгөөд маш тодорхой шийдэл хүлээсэн хэвээр байна. Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр, хугацаа хэтэрсэн зээл, ипотекийн зээлийн хойшлуулсан төлөлтүүд, бизнесийн уналт зэрэг нь нэг л өдөр эдийн засгийг бүхэлд нь хамарсан том асуудал болон гарч ирэх нь тодорхой. Тийм учраас татвар, хяналт шалгалтын дарамтаас бизнес эрхлэгчдийг гаргаж, бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой, урт хугацааны бодлогыг УИХ нэн яаралтай батлах, бодлогын төвд  хуримтлагдсан их өр зээлийг шийдэх гарц, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тодорхой шийдлүүдийг гарган, халамжийн буюу бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн бодлогодоо цэг тавьж, ажиллахыг эрх баригчдад уриалж байна.

Тавдугаарт, Нэг хүн олон газарт очиж, санал өгч болдог бүртгэлийн тогтолцооны гажгаас болж, иргэдийн төрийн сонгуульд итгэх итгэл туйлдаа хүртлээ алдарч байна. Тиймээс олон нийтийн итгэлийг сэргээх, ардчилсан тогтолцооны суурь зарчим хэрэгжиж байгааг нотлон харуулах бодит алхам хийх хэрэгтэй. Ингэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт блокчэйн технологи буюу нэг хүний бүртгэлийн системийг 2021 оны гуравдугаар сар гэхэд нэвтрүүлж дуусгахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Зургадугаарт, Өнөөгийн улс төрийн намуудын бүтэцзохион байгуулалтүйл ажиллагаа нь монгол улсынхөгжлийг хойш татаж байгаа нэг шалтгаан болж байнагэж Ардчилсан нам үзэж байнаТиймээс бид намуудыгшинэчлэхорчин үеийн шаардлагад нийцүүлэх үйлажиллагааг эхлүүлэн ажиллахаа мэдэгдэж байна.

Долдугаарт, Монгол улсын үндсэн хуульбусад хуультогтоомжтөрийн бодлогонамынхаа дүрэмүзэлбаримтлалын хүрээнд гишүүдээ өмгөөлөн хамгаалахёстой хэмээн бид үзэж байна.

Ардчилсан намын ..их хурлын эрхэм төлөөлөгчидөө

Ардчилсан хувьсгалын түүчээ болсон АН сүүлийн хоёрудаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульдүнэмлэхүй ялагдал хүлээснээр  гишүүд дэмжигчдийннамд итгэх итгэл үнэмшил сэвтэжардчиллын аминэрдэнэ болсон хүний эрхэрх чөлөөхувийн өмчийндархлаа суларчнэг намын дарангуйлал тогтох үндэссуурь бүрдэж байгаа нь ардчилалд хайртай монгол  хүнбүхний сэтгэлийг эмзэглүүлэх боллоо

Ийм хариуцлагатай цаг үед Ардчилсан намын гишүүд, лидерүүдийн зөрчил, маргаан, фракц, бүлэглэлийн хуваагдлыг бүрмөсөн арилгаж, 90-ээд оны хувьсгалч сэтгэлгээнээсээ салж,  21-р зууны монголчуудын эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, шударга ёсны талд зогсон, шинэ сэтгэлгээ, ойлголцлоор нэгдэн нягтарч,  мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчиллын эгэл баатруудынхаа итгэл сэтгэлийн галыг асааж, өнөөдрийг хүртэл бидний дунд бугшсан зөрчил, учир шалтгаан бүхнийг монголчуудынхаа эрх ашгийн төлөө таягдан хаяж,  ирээдүйн төлөө хамтдаа алхъя, гарц гаргалгаа, шийдлээ олцгооё гэж Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийнхэндээ уриалж байна.

АРДЧИЛСАН НАМЫН  Х  ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

2020 оны 12 дугаар сарын 19


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 49 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 56 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20