Туркменд тахианы гуянаас болж олныг хамарсан зодоон болжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Туркмен улсын Мара хотын зах дээр тахианы гуянаас авах гэсэн хүмүүс зодоон хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. turkmen.news сайтын мэдээлснээр Мара хотын зах зээд улсын үнээр, өөрөөр хэлбэл зах зээлийнхээс хавьгүй хямд үнээр тахианы гуя зарах гэж байгаа тухай яриа тарсан байна. Улмаар Мара хотын иргэд тахианы мах хямд авахаар олноор дугаарлан зогсох үеэр хотын захын жижиг тосгодоос олон зуун хүн автобусаар ирснээр маргаан үүсжээ. Хотын оршин суугчид тахианы гуяыг зөвхөн хотынхон авах ёстой гээд тосгоны хүмүүсийг дугаарлаж зогсохгүй гэснээс болж зодоон эхэлжээ. Зодоон нь сүүлдээ олныг хамарсан үймээн болж магадгүй болоход олон тооны цагдаа нар ирж хүчээр тараасан байна.

Туркменистан улсад хуучин социалист системийн үеийнх шиг зах зээлийн хэлбэлздэг үнээр хангалттай арвин сонголттой бараа зардаг тохиролцооны дэлгүүр ба цөөн нэр төрлийн барааг тогтмол хямд үнээр зардаг улсын дэлгүүр гэсэн хоёр төрлийн дэлгүүр зэрэг үйл ажиллагаа явуулдгаас ийм байдал үүсжээ. 

Дийлэнх иргэд тохиролцооны дэлгүүрээс бараа авч дийлдэггүй тул тогтмол хямд үнээр зардаг улсын дэлгүүрүүдээ ээрдэг юм байна. Ингэснээр тохиролцооны дэлгүүрт 1 кг алим 55 манат хүрдэг байхад улсын дэлгүүрт ердөө 15 манат байдаг аж. Иймд хүмүүс хаана байдаг улсын дэлгүүрт хэдийд ямар хэмжээгээр хямд бараа ирэхийг тодруулахад их цаг зарцуулдаг, тодруулсны дараа уртаар дугаарлан зогсож авах гэж хэцүү даваа туулдаг ажээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 47 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 55 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20