Англи: Илүү халдвартай коронавирус илэрсэн тул хориог чангатгана

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Англид корона вирусийн өмнөхөөсөө 70 хувиар илүү халдвартай хувилбар хурдацтай тархаж байгаагаас үүдэн хөл хорио, хязгаарлалтын горимыг шинэчлэх шийдвэр гаргасан тухай Их Британийн Ерөний сайд Борис Жонсон мэдэгдэв.

Улмаар одоо халдварын тархалт хүнд байгаа Лондоны зарим дүүрэг, Английн зүүн өмнөд нутагт хязгаарлалтыг дөрөвдүгээр түвшин хүртэл нэмэгдүүлэхээр болсон байна. Үүнээс өмнө Их Британид хязгаарлалтын хамгийн дээд түвшин гуравдугаар зэрэглэлтэй байсан. Энэхүү шинэ дөрөвдүгээр зэрэглэлийн хязгаарлалтыг нэвтрүүлснээр 20 сая гаруй хүн амьдардаг бүс нутагт хүмүүсийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарах ба улсын дотоодод болон хилийн чанад руу аялахыг хориглосон, гуравдугаар түвшний хязгаарлалтын үед ажиллаж байсан үсчин, паб, дамжаа, фитнес, зоогийн газруудыг хаасан, нэн тэргүүнд шаардлагатай зүйлс арилждагаас бусад дэлгүүрүүдийг хаасан байна. 

Корона вирусийн шинэ мутациас болоод  Их Британи даяар хязгаарлалтыг суллана гэж байснаа цуцалсан байна.Одоо хүмүүс баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвшөөрч, нэгнийдээ айлчлах, зочид урихыг хоригложээ. 

Энэ бүх хориг арга хэмжээг бизнес эрхлэгчид эрс шүүмжилж, хамгийн их борлуулалттай байдаг баярын худалдааг хүлээж байсан бизнес эрхлэгчдэд нөхөн төлбөр, тусламж олгох асуудлыг нэн даруй шийдэхийг эрх баригчдадаа уриалжээ. Улмаар жижиглэн худалдааны газрууд энэ бүх хориг, хязгаарлалтаас болж долоо хоног бүр 2 тэрбум фунтын алдагдал хүлээж, олон мянган хүн ажлаа алдах дээрээ тулаад байгааг анхааруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 48 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 55 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20