Их Британи улсад дэлгэрсэн шинэ коронавирусний мутацид халдвар Япон, Норвеги, Швед улсад бүртгэгдлээ. Тийм учраас Япон улсын засгийн газар шуурхай хуралдаж нэгдүгээр сар дуусах хүртэл хөл хориог чангатгах, гадны улс орноос ирж байгаа хүмүүсийг тусгаарлах шийдвэр гаргасан байна.