ЭМЯ: Талийгаачаас коронавирусын шинжилгээ авах боломж муу байсан

Өнөрцэцэг
2020/12/28

Хавдар судлалын үндэсний төвд яаралтай түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн иргэн О нь 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд нас барсан байна.

 Тухайн иргэнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт оршуулжээ. Гэтэл нэгэн сонин сэжүүр гарч ирсэн иржээ. 

 Талийгаач  О-д эмчилгээ хийж байсан Хавдар судлалын үндэсний төвийн  хоёр  эмчээс коронавирусын халдвар илэрчээ. Мөн өнөөдөр өглөө талийгаач О-гийн гэр бүлийн хүрээний иргэдээс коронавирус илэрсэн байна. Талийгаач О нь өмнө нь  буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд БЗД-ийн эмнэлгээс хэвтэн эмчлүүлж байгаад гарчээ.

 Тэгэхээр өнөөдрөөс эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн голомт нь талийгаач О байсан уу гэдэг сэжүүрээр Тагнуул, Цагдаагийн байгууллага тандалт хийгээд эхэлсэн байна. Нас барсан иргэн О нь булчин сулрах өвчтэй, хавдартай байсан аж. Магадгүй талийгаач О нь коронавирусын халдвартай байсан байх магадлалтай бөгөөд түүнийг энгийн журмаар оршуулсанд учир байгаа юм. Талийгаачийн буяны ажилд оролцсон 50 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Оршуулгад оролцсон иргэд ямар нэгэн тусгаарлалтад байгаагүй бөгөөд өнөөдөр өглөөнөөс хуулийн байгууллагыхан олж хяналтад авчээ. Гэхдээ талийгаач халдвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй учир нь уламжлалын дагуу оршуулчихсан байгаа юм. 

Талийгаачийн гэр нь БЗД-ийн 16-р хороололд байдаг байсан бөгөөд тэнд оршуулгын ажил явагдсан талаар өчигдөр бид мэдээлсэн. 

Энэ талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэхдээ: 60 настай иргэн 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд маш хүнд хүн ирсэн. Тэрбээр ирээд 04:20 минут эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ирэхдээ унтаа байдалтай, хар хүрэн өнгөөр бөөлжиж, яраглаж, эмчийн өгч байсан командыг ойлгож байгаа мэт боловч  хариу үйлдлийг хийж чадахгүй маш хүнд хүн ирсэн.  Өвчтөн ямар нэгэн амьсгалын замын зовиур хэлээгүй, 2018 онд элэгний зүүн талдаа хавдартай гэж оношлогдож байсан. Элэгний хожуу үеийн хавдартай, хавдрын хордлоготой хүн ирсэн, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн боловч нас барсан. Энэ өвчтнөөс хамар, залгиурын шинжилгээ авах боломж муу байсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 25 -ны өглөөний 07 цагт ар гэрийнхэнд нь шарилыг хүлээлгэж өгсөн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасгийг тусгаарлаад ажиллаж байна. ХСҮТ-ийн тусламж үйлчилгээг Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газрууд дээр тусламж үйлчилгээг шилжүүлээд ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 31 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20