COVID-19-өөр өвдсөн хүмүүс үнэр ялгах чадвараа алддаг

О.Шүрэнцэцэг
2020/12/30

COVID-өөс эдгэрсэн хүмүүс нэлээд урт хугацаанд огт байхгүй үнэр үнэртэх эмгэгтэй болдог тухай Британийн чих, хамар, хоолойн эмч нарын холбооны Ерөнхийлөгч Нирмал Кумар нь “PA” агентлагт мэдээлсэн байна.

 Нирмал Кумарын ярьж байгаагаар огт байхгүй үнэр үнэртэх буюу паросми гэж нэрлэгддэг эмгэг нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн эмнэлгийн ажилтнууд, залуучуудад гол төлөв ажиглагддаг юм байна. Түүнчлэн Их Британид COVID-19-өөс илааршсан олон мянган хүн огт үнэр мэдрэхээ болих буюу аносми гэдэг эмгэгтэй тулгарч байгаа аж. 

 Корона вирус нь мэдрэлд нөлөөлдөг учраас  хамрын хөндийн мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулснаа ийм байдал үүсдэг гэж үзэж байгаа юм байна. Паросми буюу тухайн үнэрийг ялгаруулах зүйл огт байхгүй байхад үнэртэх асуудалтай тулгарсан хүмүүсийн жишээ татахдаа Кумар эмч нь “Би өнөөдөр паросмитэй хоёр өвчтөнд үзлэг хийсэн. Нэгд нь загасны махны үнэрээс өөр зүйл үнэртээ байсан бол нөгөөх нь хаа ч явсан хэншүү, хярвас үнэртээд байна гэсэн зовуурьтай байсан. Энэ хоёр хүн хоёулаа эрүүл мэндийн салбарын ажилтан” гэжээ.

 COVID-19-өөр өвдөөд эдгэсэн зарим хүмүүс бүр хавраас хойш паросмитэй тулгарсан гэж ярьж байгаа юм байна. Тухайлбал, 52 настай Линн Корбетт корона вирусийн халдвараас эдгэрсний дараанаас кофе, шар айраг уух гэхээр эвгүй үнэртэй гэж санагдах болсон тул хэрэглэхээ больсон гэж ярьсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 3 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 4 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 4 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 4 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 4 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 5 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 6 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 6 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 6 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 8 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 8 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 9 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 10 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 10 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 10 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 11 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 11 цагийн өмнө