Индонезийн Өмнөд Сулавесийн мужийн Селаяр арлын орчим нутгийн загасчид тор шидээд загасны оронд тэс өөр зүйл барьжээ. Загасчны барьсан өвөрмөц “загас” Индонезийн цэргийнхний сонирхлыг маш ихээр татжээ. Учир нь, загасчны торонд орсон зүйл нь Хятадын усны гүнийн тандалд, зураг авалт хийх зориулалттай цэргийн гүнийн дрон байсан байна. “Sea Wing” гэж нэрлэгдсэн бараг 3 метр урт эдгээр гүнийн дроныг Тэнгисийн цэргийн хүчинд ашигладаг далай тэнгисийн ёроолын дэлгэрэнгүй газрын зураг бүтээхэд ашигладаг аж.
Дрон Хятадын эргийн бүсийн уснаас хавьгүй хол зайнд баригдсан хэдий ч Бээжингээс ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна