ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Франкфуртын онгоцоор ирсэн 7 хүн, Амар зочид буудалд нэг сувилагчаас, Мөнххада компанийн 4 ажилтнаас , Төв шуудангийн гүний гаальд ажилладаг хоёр хүнээс, үүний нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан.Бусад дөрөв нь БЗД-ээс, шинжилгээний цэгүүдэд гэр бүлийн 3,4 хүнээс коронавирус илэрсэн.