11-р сарын тодорхой хоногууд 12-р сарын төлбөр дээр орж ирж буйг иргэд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 11 сарын 10-30-ныг хүртэлх төлбөр дараагийн сарын төлбөрт багтаж байгаа юм. Засгийн газрын тогтоол гарснааас хойш цахилгааны хэрэглээ өссөн. Тухайлбал, 1100 мегаватт гардаг байсан бол 12-р сарын 31-нд 1300 гарсан. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 25 хувиар өссөн. Төрөөс төлбөрийг даахдаа өнгөрсөн оны мөн үеийн төлбөртэй харьцуулж төлөх учраас иргэд хэрэглээндээ хянамгай хандах хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна