Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, энэ сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэлх цахилгаан, дулааны үнийг өмнөх жилийн мөн үеийнхтэй дүйцүүлэн тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл иргэдийн цахилгааны төлбөр өмнөхтэй харьцуулахад хэт өндөр гарч байгаа гэх гомдол гараад байгаа юм. Үүнд Эрчим хүчний яамнаас тайлбар өгөхдөө “Тоолуураас тоолуурын заалт хооронд бичилт хийж байгаа тул ямар нэг маргаан, эргэлзэх зүйл байхгүй. Заалт өндөр гарч байвал таны хэрэглээ өссөн байна гэсэн үг. Хэрэглэгч нарын өмнөх өр төлбөрийг тухайн сарын төлбөр дээр нь нэмж хүргүүлж байгаа. Та бүхэн хэрэглэгчийн код, холбогдох утастайгаа хандвал санал гомдлыг бүрэн шийдвэрлэж байгаа" гэж буй. Тэгвэл цахилгааны үнэ огцом өссөн талаах гомдолтой холбогдуулан ШӨХТГ хяналт шалгалт хийхээр болжээ. Шалгалтыг маргаашаас /2020.12.04/ эхлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна