Францчууд вакцин хийлгэхээс болгоомжилж байна

О.Шүрэнцэцэг
2021/01/04

Францын хүн амын дийлэнх нь корона вирусийн эсрэг вакцин хийлгэхээс болгоомжилж байгаа тухай “Daily Mail” бичсэн байна. “Ipsos Global Advisor” нь Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран францчуудын дунд санал асуулга явуулахад ердөө 40 хувь нь COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй байгааг тогтоожээ. Европ төдийгүй дэлхий даяар цар тахлаас үүдсэн нас баралт улам бүр газар авч, улс орон болгон хөл хорионы хатуу дэглэм мөрдөж байгаа үед хүн амын дийлэнх нь ийм “хариуцлагагүй” байгаа нь хачирхалтай.

 Вакцин хийлгэхээс татгалзахад хүргэсэн үндсэн хүчин зүйлээр “хийлгэсний дараа элдэв хүндрэл, сөрөг урвал үүсэж магадгүй” болгоомжлол болжээ. Магадгүй үүнээс болоод ч тэр бүү Францад вакцинжуулах кампанит ажил эхэлсэн ч эхний гурав хоногийн дотор ердөө 100 хүн хийлгэсэн үзүүлэлттэй байжээ.

 Зөвхөн Франц гэлтгүй Орост ч  хүн амынх нь 43 хувь нь вакцин хийлгэнэ гэсэн хариу өгсөн юм байна. Гэхдээ Хятадад гэхэд хүн амынх нь 80 хувь, Их Британи 77 хувь нь вакцин хийлгэхийг дэмжиж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20