Хөл хориогоор хэтрүүлж уугаад нэрээ Селин Дион болгож өөрчилжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/05

Алдарт дуучин Селин Дионы шүтэн бишрэгч Британи залуу хайртай одынхоо концертыг зурагтаар үзэж суухдаа архи хэтрүүлэн хэрэглэж согтоод нэрээ өөрчилсөн тухай “The Mirror” сонин бичсэн байна. Мань эр согтуудаа нэрээ өөрчилсөн гэдгээ ор тас мартсан байтал бүртгэлийн газраас мэдэгдэх хуудас ирж сануулжээ.

Зочид буудлын менежер хийдэг 30 настай залуу нэрээ яаж сольсноо ер санахгүй байгаагаа ойлгожээ. Гэвч ирсэн мэдэгдэх хуудас дээр түүнийг нэрээ өөрчилсний төлөө 89 фунт төлөөд, тус бүр нь 10 фунтын үнэтэй шинэ нэрийг баталгаажуулсан сертификат бүр найман ширхгийг захиалж мөнгө төлснийг нь бичсэн байж. Хамгийн сонирхолтой нь мань эр нэрээ Селин Дион болгож өөрчилснийг мэдэгдэх хуудас баталгаажуулсан байв. 

Шинэхэн Селин Дион нэрээ уншаа маш ихээр балмагдсан тухай “The Mirror” сонинд ярьжээ. Тэрээр “Би хөл хорионы үеэр зурагтаар олон live-концерт үзэж байсан. Тэгээд магадгүй Селиний нэг концертыг үзэх үеэр нэлээд хэдэн хундага татсаны дараа “мэргэн санаа” төрсөн бололтой” гэжээ. Мөн шинэ нэрээ олж мэдээд хамгийн түрүүнд компанийнхаа боловсон хүчний хэлтэс яаж ойлгуулах, мэйл хаягаа яаж солих вэ гэдэгт хамгийн их санаа зовсон юм байна. 

Мөн Селин нь “Ээждээ хэлтэл инээдтэй юм ер алга гэсэн. Тэгэхээр нь би бүр ч долоон дор юм болж, нэрээ Борис Жонсон болгон өөрчилж болох байсан ч аз болж тэр хүн амьд тоглолт хийдэггүй тухай тайлбарлаж өгсөн. Одоо ээж минь надтай хамт инээж сууна. Сэтгэлдээ Дион шиг дуулах гэж оролдож байсан ч түүний авьяасыг ч тэр, хэтэвчийг ч тэр өвлөж аваагүй л дээ” гэсэн байна.

Хамгийн хачирхалтай нь Томас Додд гэдэг нэрээ өөрчилж Селин Дион болгосон ч буцааж өөрчлөх сонирхолгүй гэдгээ “The Mirror” сонинд онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20