Н.Номтойбаярт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулъя

Өнөрцэцэг
2021/01/05

/Шүүх Хуралдааныг нээлттэй явуулахыг PCR шинжилгээ өгсөн сэтгүүлч бид шаардаж байна/

Монгол улсад улс төрийн бусармаг зорилгыг гүйцэлдүүлэх үйл ажиллагааг хуулийн байгууллагын оролцоотойгоор явуулж “улс төрийн хоригдол”-ыг бий болголоо. Эдгээр хоригдлын нэг нь  УИХ-ын гишүүн асан Нямтайширын Номтойбаяр.

Түүнийг мөрдөн байцаах ажиллагааны талаар гаргасан гомдлынхоо тухай мөрдөгчөөс тодруулсныг нь “дарамталсан” болгож Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байх хугацаанд нь  яллах дүгнэлтээ гардуулалгүй хууль зөрчиж цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтыг илтэд зөрчин хорьсноор шүүхийн бүх шатны ажиллагаа нь хууль зөрчиж байсан нь харагддаг.

Тэрээр яллах дүгнэлт гардаж аваагүй тул юунд буруутгагдаад байгаагаа ч мэдээгүй байсан бөгөөд түүнээс хорьж байх хугацаанд нь ч мөн тайлбар мэдүүлэг аваагүй байна.

“Хэрэг” хэмээсэн “хавтаст гүтгэлгээ” танилцуулаагүйн улмаас шүүх хуралдааны явцад л анх яллах дүгнэлттэйгээ танилцаж юунд гүтгэгдсэнээ мэдэж авсан, улмаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлан, хууль зөрчиж, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оруулах боломжоор хангаагүй, “өмгөөлөгчгүйгээр” шүүж, “хорих ял” оногдуулсан.

Энэ  нь Монголын шүүх ”улс төрийн хоригдол”-ын хэргийг шударгаар шүүхгүй байгаа нь 2 шатны шүүх хурлын шийдвэрээр тодорхой харагдсан.

Иймд Улсын Их Хурлын гишүүн асан Нямтайширын Номтойбаярын эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор Олон Улсын Хүний Эрхийн Байгууллагуудад хандаж мөрдөн байцаах, шүүх  ажиллагааны талаарх танилцуулга, материалуудыг илгээсэн байна. Тус байгууллагууд холбогдох шалгалтыг явуулж, шаардлагатай тохиолдолд хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар Монгол улсын Засгийн газраас асуулга авахаа илэрхийлжээ.

Уг шалгалтын дагуу мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй,  шүүх хурал өмгөөлөгчгүй хууль зөрчин явагдсан, УИХ-д нэр дэвшигчийн халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн хүний эрхийн байгууллага дүгнэсэн тохиолдолд “Магнитскийн хуулиар”-аар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой.

АНУ, Европын Холбооны 27 орон, Их Британи, Канад, ОХУ зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын хэрэгжүүлдэг “Магнитскийн хуулиар”-аар “хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн”  хууль хяналтын байгууллагын шүүгч, прокурорууд түүнчлэн тус гүйцэтгэх ажиллагаанд оролцсон эрх бүхий албан тушаалтан бүрийг гэр бүлийнх нь хамт санкц тавьж эд хөрөнгийг нь царцаах, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хязгаарлах, дээрх орнуудад хил нэвтрэх эрхийг хаах зэрэг хатуу ял оногдуулдаг ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20