"Гэмтэл согог судлалын үндэсний төв"-д сэжигтэй тохиолдол бүртгэгдэж хөдөлгөөнийг хязгаарлалаа гэх мэдээллийг сайтууд гаргаж эхэллээ. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулж баталгаатай мэдээллийг та бүхэнд хүргэхээр болов. Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 4-ний 17 цагийн орчимд "Ачтан элит клиник" эмнэлгээс нэгэн эмч ГССҮТ-ийн гурван өвчтөнг ирж үзжээ. Тухайн эмч нь ажиллаж байгаагүй бөгөөд ээлжийн амралттай байсан байна. Тиймээс ГССҮТ-аас тандалт хийж гаднаас ирсэн тухай эмчтэй ойр байж болзошгүй харилцаа үүсгэсэн 70 гаруй эмч, өвчтнүүдээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авчээ. Одоогийн байдлаар эдгээр шинжилгээний хариу бүгд гарсан бөгөөд сөрөг байв. Тухайн гаднаас ирсэн гэх "Ачит элит клиник" эмнэлгийн эмч нь коронавирусын халдваргүй учир тус эмнэлэгт ямар нэгэн эрсдэл байхгүй, тандалт хийсэн гэж албаныхан тайлбарлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна