Генерал Д.Гэрэлийн сэтгүүлчийг буруутгасан гомдол хоёр шатны шүүх дээр бүдэрлээ, сэтгүүлч ялалт байгуулж явна

Өнөрцэцэг
2021/01/06

Генерал Д.Гэрэлийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхад  нь Зариг.мн сайтын зүгээс түүний хүүгийн алтны уурхайн асуудлыг дэлгэсэн юм. Түүний хүү Г.Аранзалын нэр дээр байдаг "Пентеттера" ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байдаг Нарангийн голоос 13 алхмын зайд байгааг сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлсэн. Мөн тус уурхайд осол гарч эрдэнэт хүний амь нас эрсдсэн талаар баримттай сурвалжилсан юм.  Энэхүү мэдээллийг гаргаж тавьсан нь  Д.Гэрэл миний ажил хэргийн нэр төрд халдаад байна гэдэг гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд  улмаар гаргасан. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг халдаагүй болох нь  2020 оны аравдугаар сарын зургааны хуралдаанаар тогтоогдсон юм. Тэгвэл өнөөдөр мөн давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэж долоон үйл баримтаар гомдсон нэхэмжлэлийг хэлэлцээд зургааг нь хангаж шийдээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, Генерал Д.Гэрэлийн нэр төрд сэтгүүлч Н.Өнөрцэцэг халдаагүй болохыг давж заалдах  шатны шүүх албан ёсоор тогтоолоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20