“Ачтан элит клиник” эмнэлгийн хавьтлууд Төв, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймагруу явсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлэгт дөрөв хоногийн хугацаанд эмчлүүлж байгаад 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд эмнэлгээс гарсан нэгэн иргэн Булган аймгийн Бүрэгхангай суманд очжээ. Тухайн иргэн нь малчин бөгөөд ам бүл дөрвүүлээ амьдардаг аж. Булган аймгийн онцгой комиссоос тухайн малчинг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Одоогоор үргэлжлүүлэн тандах ажиллагаа явуулж байгаа аж.