Одоогийн байдлаар Ачтан элит клиник эмнэлгээр үйлчлүүлсэн таван иргэн дөрвөн аймагруу явжээ

Өнөрцэцэг
2021/01/06

 "Ачтан элит клиник"  эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш  үйлчлүүлсэн таван иргэн дөрвөн аймагруу явжээ. Тодруулбал Төв аймгийн хоёр сум, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймагруу явсан байна. Орон нутагт очсон эдгээр таван иргэнээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч тусгаарлажээ. Улаанбаатар хотруу писиар шинжилгээг тодруулахаар сорьцыг илгээсэн байна.   

"Ачтан элит клиник" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэн Төв аймгийн  Заамар, Эрдэнэсант суманд очсон байна. Иргэдийг тусгаарлаад, шинжилгээ авах ажлыг аймгийн онцгой комисс зохион байгуулж байна. 

Мөн тус эмнэлэгт дөрөв хоног хэвтэн эмчлүүлсэн иргэн 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд очсон байна. Тухайн иргэн нь малчин бөгөөд ам бүл дөрвүүлээ амьдардаг учраас тэднийг тусгаарлажээ. 

Өвөрхангай  аймгийн төвд "Ачтан элит клиник"  эмнэлгээр  2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн нэг иргэн очсон байна. Мөн аймгийн онцгой комисс тухайн иргэнийг яаралтай тусгаарлаж шинжилгээ аваад байна. 

2020 оны арванхоёрдугаар сарын 18-25 хооронд хэвтэн эмчлүүлсэн нэг иргэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын төвд өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын таванд очсон байна. 

Тус эмнэлгээс үүдэлтэй коронавирусын 16 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20