Улаанбаатар хотын хувьд коронавирусын томоохон голомт болчихоод байгаа юм. Дөнгөж сая Нийслэлийн татварын газрын нэгэн ажилтан нь коронавирусын халдвартай иргэний дам хавьтагч болох нь тогтоогджээ. Яг одоо Нийслэлийн татварын газрынхан уг асуудлаар хуралдаж байгаа аж. Холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "дам хавьтал байгаа учраас нийт ажилчдаас шинжилгээ авсан" гэж тайлбарлав.