Баянгол дүүргийн 6-р хорооны нэг орцны 6 хүнд коронавирус илэрлээ. Тус орцонд "Ачтан" эмнэлгийн эмч амьдардаг. Мөн "Мөнгөнгүүр" эмнэлгийн сувилагч байсан тул тус эмнэлгээс 171 хүнийг шинжилгээнд хамруулсан.Үүнээс нэг хүнээс коронавирус илэрлээ. “Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөхийг иргэддээ анхаарууллаа.