Барилга хот байгууллалтын яамны байрыг дөнгөж сая хамгаалалтад аваад ажилчдыг тусгаарлаад байна. Учир нь тус яаманд нэгэн сэжигтэй тохилдол бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл түргэвчилсэн оношлуулаар эерэг гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь үнэн, писиар шинжилгээнд хамруулахаар ХӨСҮТ-д сорьцыг илгээсэн, хариу нь хараахан гараагүй байна гэв. Төрийн ордны баруун хаалгаар нэвтэрсэн, шинжилгээ нь эерэг гарсан иргэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилладаг аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам нэг байранд байдаг учраас ийнхүү хөл хорио тогтоожээ.
Сэтгэгдэл (11)