2021/01/16
USD 2,811

СБД-ийн нэгдсэн эмнэлгийн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

О.Шүрэнцэцэг
2021/01/09

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон тухай мэдээлэл гарсан.

 Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Тус эмнэлэгт 73 настай иргэн хатгалгаа оноштой ирж хэвтсэн. Үүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хэсэгчилсэн хөл хорио тогтоон шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул энгийн тасагт шилжүүлэн эмчилгээг эхлүүлээд байна" гэж мэдээллээ.