Хөвсгөл аймагт өнөөдөр 05:32 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотод ч мөн мэдрэгдээд байна.
АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээллээр Монгол улс, Хөвсгөл аймгийн Ханх суманд 2021-01-11 05:32:58-д 10км-ийн гүний хэмжээнд 6.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж чичирхийлэл нь Улаанбаатарт 05:35 минутанд мэдрэгджээ.
Жич: 6.7 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн үед барилга байгууламж нурах аюултай ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна