Ж.Гомбожав: Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе

Н.Мижидмаа
2021/01/13

Одоогоос 29 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хуралдаж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт баталсан билээ.

    Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, нийт иргэд та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе.

    Монгол Улсын Үндсэн хууль бол эх орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэн тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоонд үндсэн өөрчлөлт хийх, эрх зүйн шинэчлэлт хийх зэрэг хууль зүйн үндсийг тогтоосон,  манай ард түмний оюуны үнэт өв, баялаг төдийгүй дэлхийн жишигт нийцсэн, эрх зүйн дээд хүчин чадвартай түүхэн баримт бичиг билээ.

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд “дордуулсан” долоон өөрчлөлтийг оруулж, 2008, 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн баригдаж байсан боловч хэлэлцэгдээгүй юм.

    Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт нь парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалыг илүү төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 40 гаруй хуулийг батлахаас Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Төрийн аудитын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг суурь хуулиудыг батлаад байна.

    Үүний үр дүнд парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс, хариуцлага сахилга бат бүх шатанд төлөвшсөн, байгалийн баялгийн өгөөж иргэддээ тэгш шударга хүртэгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоох болно.

    Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, иргэддээ амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

           

    Мэдэгтүн, сахигтун!

АРДЫН ИХ ХУРЛЫН ДАРГА АСАН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГОМБОЖАВ

Улаанбаатар хот

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20