Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Нийт 16854 хүнд шинжилгээ хийлээ. 12 хүнээс коронавирус илэрсэн. Мөнххада компанийн ойрын хавьтал, БЗД-ийн 12, 17-р хорооноос эдгээр халдварууд илэрсэн. ХӨСҮТ-ээс 14 иргэн, Цэргийн төв эмнэлгээс 38 эдгэж дараагийн шат руу шилжлээ.