Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

О.Шүрэнцэцэг
2021/01/16

   Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. 

Үүнд: 
✅Цахилгаан бараа, 
✅Тавилга
✅Гар утасны төвлөрсөн худалдаа, 
✅Түргэн үйлчилгээний цэг, 
✅Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. 

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. 

Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. 

Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.

   Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл
 
 
1.  Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/
2.  Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3.  Бүх төрлийн баар
4.  Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5.  Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
6.  Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/
7.  Саун, бассейн
8.  Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
9.  Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
10.  Үсчин, гоо сайхан, хумс засал
11.  Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12.  Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал 
13.  Нийтийн халуун ус
14.  5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20