ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Хүчит шонхор захаас коронавирусийн батлагдсан тохиолдол гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.Харин тус захад ажилладаг хүний ээж нь коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байгаа. Тухайн батлагдсан тохиолдлын иргэний хүүхэд буюу "Хүчит шонхор" захын ажилтан ойрын хавьтал болсон тул тус захад ажилладаг хүмүүс хоёр дахь хавьтал болсон. Иймээс бид ойрын хавьтлаар тус захын нэг ажилтныг болон тухайн хүнтэй маш ойрхон ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээ авсан гэлээ.