Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдлөлт боллоо. Тодруулбал өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрийн 12:49 цагт 3.7 магнитудын хүчтэй чичирхийлэлт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна