Орос даяар Навальныйг суллахыг шаардсан жагсаал цуглаан болж байна. Эдгээр жагсаал нь цар тахлын хөл хорионы үеэр зохион байгуулагдсан анхнаасаа хууль бус гэж тодорхойлолтод орж, оролцогчид нь саатуулагдаж, баривчлагдах нь тодорхой байсан. Оросын цагдаа нар ч жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, заримыг нь баривчилсан. Баривчлагдсан хүмүүсийн дотор Навальныйн эхнэр Юлия Навальная ч бас орсон байна. Түүнийг Москвад болсон жагсаалд оролцох үеэр нь цагдаа нар баривчилсан ч захиргааны хариуцлага тооцох протокол үйлдээд удалгүй суллан явуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна