Оросыг сөрөг хүчний удирдагч Навальныйг дэмжсэн жагсаал цуглаан зөвхөн Орос орноор хязгаарлагдсангүй. Оросууд олноор оршин суудаг бусад улс орны хотуудад ч болсон байна. Тухайлбал, Берлин хотод Оросын ЭСЯ-ны гадаа болсон жагсаалд гурван мянга гаруй хүн оролцсон тухай Германы “Deutsche welle” агентлаг мэдээлжээ. Зохион байгуулагчид нь ийм жагсаалд их бодож л зуу орчим хүн оролцох байх гэтэл Берлинд амьдардаг оросууд төдийгүй герман иргэд ч олноор оролцон Навальныйгчөлөөлөхийг шаардсан уриа барьж, цуглажээ.
Түүнчлэн олон зуун хүн оролцсон жагсаалууд Парис, Лондон, Ром, Вена, Праг, Барселон, Тель-Авив зэрэг хотуудад болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна