Путины “нууц ордон”-ы талаар тайлбар хийжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/25

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нь сөрөг хүчний удирдагч Навальныйн бэлдсэн “Путины нууц орд харш” –ийн талаарх баримтат кинонд тайлбар өгчээ.

 Песков хэлэхдээ “Путин тэнд юу ч хийдэггүй юм, ПутиндГележикт ордон ер байхгүй. Ерөнхийлөгчийг  чиглэсэн мэдээллийн дайралт хийхээр бэлдэж байгаа тухай бид эртнээс мэдэж байсан. Тэр болгон нь нөхцөл байдлыг савчуулах, тогтворгүй болгох зорилготой юм. Бодит байдалд нийцэх нэг ч зүйлгүй, дан худал” гэжээ. Мөн энэхүү илчилсэн гээд байгаа баримтат киног үзэж байгаа хүн бүр юун түрүүнд эрүүл саруулаар сэтгэж “Энэ бүхэнд Путин ямар хамаатай юм бэ?” гэж өөрөөсөө асууж байх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Геленжикт баримтат кинон дээр гардаг шиг объект үнэхээр байдаг, эзэн нь тэс өөр хүмүүс, хувийн өмч гэсэн байна. Оросын хуулийг зөрчөөгүй л бол бизнес эрхэлдэг хүн Орос улсад ямар ч объект эзэмшиж болно, тэр болгонд ОХУ-ын Ерөнхийлөгч ямар ч хамааралгүй гэжээ.

 

Путин руу дайрч давшилсан, худал илчилсэн баримтат кино нь дэмжигчид болон учрыг нь сайн олоогүй иргэдээс  хандив цуглуулах гэсэн бас нэг зорилготой байсан гэдгийг Путины хэвлэлийн төлөөлөгч мөн онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20