Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тогтоолын төслийг УИХ-д өнөөдөр өргөн барина. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу таван өдрийн дотор хариу албан бичгийг хүргүүлэх ёстой. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг Ерөнхийлөгч ёсчилж, чуулганы хуралдаанд танилцуулахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна