Хавдрын эмчилгээнд иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй боллоо

О.Шүрэнцэцэг
2021/01/28

Дэлхий  дахинд жил бүр 19.3 сая хүнд  хорт хавдар шинээр оношлогдож, 10  сая орчим хүн хорвоогоос хальж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна. Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой ядууралд жил бүр  20 000 орчим хүн өртдөг гэсэн судалгаа байна. 
Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, энэ оны 01 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлэх шийдвэр байлаа.  Энэ шийдвэр нь хорт хавдраар шаналж буй олон иргэн, гэр бүлд ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.
Энэ онд  хавдрын тусламж үйлчилгээнд гарах зарим нэг шинэчлэлээс дурдвал:
Хавдрын эмчилгээнд ороход иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй: Өмнөх жилүүдэд хавдрын эмчилгээнд ороход иргэн 25 хувийн төлбөрийг хувиасаа гаргадаг байсан бол энэ оноос иргэд ямар нэгэн төлбөр төлөхөөргүй болж байна. Энэ нь иргэдийг уг өвчний улмаас санхүүгийн эрсдлээс хамгаалсан томоохон шийдвэр боллоо. 

Эх орондоо бүрэн оношлогддог болно:   Хавдрын үеийн оношилгоонд нэн чухал аппарат бол ПЕТ-СТ юм. Энэ шинжилгээний аппарат Монголд анх удаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Шинжилгээгээр хавдрын үсэрхийллийг бүрэн илрүүлдэг ба эмчилгээний арга техник сонгох болон  үр дүн бүрэн хянах боломжтойгоороо давуу талтай юм. Уг шинжилгээнд орохын тулд иргэд  заавал гадаад улс орон руу явдаг байсан бол энэ оноос эх орондоо оношлогдох бүрэн боломжтой боллоо. 
Химийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн чанарт онцгой анхаарч, бай эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж эхлэнэ:   Хорт хавдрын үед хими эмчилгээний оролцоо 50 гаруй хувьтай байдаг ба энэ нь хавдраар оношлогдсон хоёр хүн тутмын нэг нь хими эмчилгээнд ордог гэсэн үг юм. Эрүүл мэндийн яамнаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд  хими эмчилгээ хийх боложтой болж байгаа бөгөөд энэ нь уг тусламж үйлчилгээ авах гэж хөдөө орон нутгаас ирэх иргэдийн урсгалыг бууруулж, ХСҮТ дээрх ачаалал бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаар хавдрын хими эмчилгээний үед хэрэглэдэг эмийн чанар дээр онцгой анхаарч олон улсын төвшинд хэрэглэдэг чанартай эм авах бэлтгэл ажлаа хангаж байна. Химийн эмчилгээнд уламжлалт стандарт эмээс  гадна бай эмийг эрүүл мэндийн даатгалаар санхүүжих боломжтой болно. Бай эм гэдэг нь зөвхөн хавдрын тухайн эсэд үйлчилдгээрээ давуу талтай юм. 
Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан төр хувийн хэвшлийн эмнэлэгүүд үзүүлдэг болно:  Хавдрын үеийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ оочер дараалал ихтэй, өндөр ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр уг тусламж үйлчилгээнд даатгалаас олгох өртгийн хэмжээ нэмэгдэж, төр хувийн хэвшлийн аль ч  эмнэлгээр уг үйлчилгээг авах болсноор тусламж үйлчилгээний хүлээгдэл буурах боломжтой боллоо.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20