Хөл хорионы үед 0-5 насны хүүхдүүд түлэгдэх нь эрс нэмэгджээ


Түлэнхийн төвийнхөн халуун тогооны хүүхдүүд гэж ярьдаг юм билээ. Бидний олонх, тэр тусмаа гэр

хорооллын айлууд түгээмэл хэрэглэдэг халуун тогоотой холбоотой ахуйн осол гэмтэл гэсэн үг л дээ. Харин сүүлийн үед хятад тоглоомонд байдаг соронз залгисан гэх мэдээлэл их дуулдах болсныг ЭХЭМҮТ-ийн эмч халаглан ярьсан байсан нь саяхан. Тэгвэл цар тахалтай холбоотойгоор гэртээ асран хамгаалагчгүй үлдсэн хүүхдүүд ахуйн ослоос үүдэж, гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байна гэх мэдээг холбогдох албаныхан хэлсэн. Дөрвөн настай бяцхан хүү соронз залгисан байсан нь 20 гаруй хоногийн дараа цустай бааснаар мэдэгджээ.Тухайн соронз ходоодны хоёр газар, дээд гэдэсний гурван газрын завсар хавчигдаж, ходоод, дээд гэдэс цоорсон байсныг мэс заслын аргаар эмчлэн, 56 ширхэг соронз гаргаж авсан байна гэх мэдээллийн мөрөөр ГССҮТ-ийг зорилоо.


АХУЙН ХҮРЭЭНИЙ ГЭМТЭЛ БЭРТЛИЙН ДУУДЛАГА
НЭМЭГДЖЭЭ

Осол гэмтэл, хөлдөлт, бэртэлт гээд түмэн зүйлийнасуудал, өвчиндөө шаналж шархирагсад ГССҮТ-ээр
дүүрэн. Өчигдрийн байдлаар тус эмнэлгийн хаягт тасгаар үйлчлүүлсэн хүний тоо 222, амбулаторийн үзлэгийн тоо 102, нийт мэс заслын тоо 27, үүнээс яаралтай тав, төлөвлөгөөт 22 хагалгаа хийгдэж.Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгч 263 хүн байгаагаас эрчим эмчилгээнд нэг нь хэвтэж байгаа аж. “Ковид-19” халдвар дотоодод тархсанаас хойш иргэд хоёр сар гаруй хугацаанд хөл хорионы байдалтай байсан. Энэ хугацаанд ахуйн ослоос үүдэж бэртэж, гэмтэх хүүхдийн тоо харьцангуй багассан ч хөл хорио суларсанаас хойш эрс нэмэгджээ. Учир нь эцэг, эхчүүд ажилдаа явж, цэцэрлэг сургуульгүй багачууд
гэртээ харгалзах хүнгүй үлдсэнээс болж, ахуйн гэмтэл, тэр тусмаа түлэгдэлт ихэссэн байна. 

ТҮЛЭНХИЙН ТАСАГТ 0-5 НАСНЫ 13 ХҮҮХЭД
ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

ГССҮТ-ийн үйлчилгээний 80- 85 хувь нь мэс заслын эмчилгээ байдаг аж. Бас Монгол Улсад түлэгдсэн хүнийг хүлээж авах ганцхан эмнэлэг байдаг нь ГССҮТийн түлэнхийн тасаг. Тус эмнэлэг хүүхдийн хоёр тасагтай. Учир нь, янз бүрийн бэртэл гэмтэлтэй хүмүүс ирдэг учраас хүүхдүүд айж цочирдохоос зайлсхийдаг аж. Сүүлийн өдрүүдэд түлэнхийн улмаас бэртэж гэмтсэн хүүхдүүд ихэсч байгааг тус эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын их эмч А.Ерлан хэллээ. Түлэгдэлтийн улмаас энэ эмнэлэгт өчигдрийн байдлаар нийт 42 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-5 насны 13 хүүхэд байна.

УС БУЦАЛГАГЧ, ХАЛУУН ТОГОО ЗЭРЭГ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН БУРУУ ХЭРЭГЛЭЭНЭЭС БОЛЖ ГЭМТЭХ НЬ ТҮГЭЭМЭЛ


Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж ус буцалгагч, халуун тогоо зэрэг цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, буруу хэрэглээнээс үүдэж хүүхдүүд түлэгддэг байна. Түлэгдэлтэд өртөж байгаа хүүхдүүд насны хувьд ихэвчлэн 0-5. Энэ нь өөрийгөө удирдах чадвар муу, ямар нэг зүйлд хандах хандлага, авхаалж самбаа нь бүрэн төлөвшиж амжаагүй учир эрсдэлд ороход илүү нөлөөлдөг байна. Тиймээс хүүхдээ бие махбодын хувьд эрүүл өсгөхийн тулд асран хамгаалагч, эцэг, эхийн хараа хандлага маш чухал. Хүүхэд бэртэж гэмтэхээргүй эрүүл орчинг бүрдүүлэх ёстойг эмч А.Ерлан хэллээ. Тэрбээр “Хүмүүсийн хэрэглээг хязгаарлах аргагүй л дээ. Гэвч ус буцалгагч, халуун тогоо гэхчлэн ахуйн хэрэглээний тоног төхөөрөмжийн аюулгүйн ажиллагаа алдагдсанаас түлэгдэж буй хүүхдүүд их байна. Тийм болохоор хүүхдийг бэртээж, гэмтээж болзошгүй зүйлсийг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулж, хүүхдийнхээ эрүүл байх орчинг бүрдүүлэх ёстой. Мөн урьдчилсан сэргийлэлт, анхны тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Энэ бол эрүүл мэндийн боловсролын анхан шатны ухагдахуун шүү дээ” гэлээ. Ширээ, ор зэрэг механик зүйлээс унаж бэртэх тохиол элбэг. Харин амьгүй механик хүчин зүйлд өртөх буюу гар, хөлөө шилэнд зүсэх, эд материал, гэрийн тавилга, халуун усанд түлэгдэх тохиолдол ордог байна. Харин гуравдах ослын шалтгаан нь амьтай механик буюу зам тээврийн
ослын гэмтэл юм. Түүнчлэн бага насны хүүхэд гараа хаалганд хавчуулах, ширээний булан тохойг мөргөсний улмаас цус хурах зэрэг гэмтэл гардаг байна. Тиймээс ширээ сандал зэрэг хурц өнцөгтэй зүйлсийг зөөлөвчөөр бүрэх шаардлагатай аж. 0-18 хүртэлх насны хүүхдийн гэмтлийн шалтгаан нь унах, амьгүй, амьтай механик зүйлд өртөх.

0-5 НАСНЫ ХҮҮХЭД ТҮЛЭГДЛЭЭР МОНГОЛ
“ИЛҮҮРХДЭГ”

Түлэгдэлт нэгээс дөрвөн зэрэгтэй. Үүний гурвын а,б дөрөвдүгээр зэрэг нь арьс шилжүүлэн суулгах
шаардлагатай байдаг байна. Гурвын а-4 зэрэгтэй гэсэн онош гарвал заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай аж. Түлэгдэлтийн тоо өмнөх жилийнхээс буураагүй бөгөөд 0-5 насны хүүхэд түлэгдэх тохиолдол бусад орноос илүү Монголд их гардаг гэх харуусам статистик ч байдаг юм байна лээ. 0-5 нас гэдэг хүүхдийн бие махбод өсөж, төлжих үе. Гэвч түлэнхийн шарх эдгэсэн тухайн хүний биед арилахгүй сорви үлдээдгээр барахгүй арьс татагдаж эдгэх гэмтэй. Сорвижиж эдгэснээр гоо сайхан алдагдаж, хөмсөг түлэгдээд зогсохгүй үс, хөмсөг ургахгүй байх сөрөг нөлөө их. Түүнчлэн хүүхдийн нүүр, гар түлэгдсэн тохиолдолд үеийнхэн нь шоолж сэтгэл зүйд нь нөлөөлдөг аж. Тэр хэрээр тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч, улмаар нас биед хүрэхээрээ нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг гэмтэй. Үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүйгээс үүдэж тухайн хүний сэтгэцэд өөрчлөлт орох, ганцаардах, стрессдэх асуудал ч тулгардаг. Энэ нь тухайн хүн өөр орчны бие хүн болж төлөвших нөхцлийг бүрдүүлдгийг Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын их эмч А.Ерлан тодотгосон. Тиймээс түлэгдэлтийн эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээнүүдийг маш сайн хийж, аль болох сорвийг бага болгох, дараагийн нөхөн сэргээх мэс заслыг цаг хугацаанд нь хийлгэх, эмчийн зөвлөсний дагуу сорви үүсэлтийг багасгах тос бусад хэрэглээний зүйлийг цаг хугацаанд нь зөв стандартын дагуу хийх ёстой юм байна. Түлэгдэлт арьсны аль давхаргыг хамарч байгаагаас хамаарч, тухайн хүний биед үлдэж байгаа үлдэц буюу тухайн биед үүсэж байгаа эмгэг бий болдог аж. Тухайн хүн түлэгдэхээсээ өмнө эрүүл чихтэй байсан бол түлэгдэлтийн дараа чих нь наалдаад эдгэчихвэл, эрүүл бус чихтэй болно гэсэн үг. Түлэгдэлтийн эмчилгээний явцад тухайн хүний биеийн эрүүл хэсгээс нь шархтай хэсгийн үхжилт хэсгийг авч нөхдөг байна. Ингэхдээ торлож, тодорхой хэмжээг торлохгүйгээр нөхдөг аж. Тухайн хүний түлэгдсэн хэмжээ их тодруулбал, 20-60 хувь түлэгдвэл амь нас эрсдэх аюултай.
Эмчилгээний хувьд тухайн хүний дархлаа, ямар нэг өвчний эсрэг биеийн чадамж зэргээс шалтгаалж 2-3 а зэрэгтэй түлэгдэлтэй хүн доод тал нь 3-4 удаагийн боолт хийж 8-10 хоноод эмнэлгээс гардаг байна. Бусад ахуйн ослоос үүдсэн гэмтлийн хувьд тархиндаа гэмтэл авсан бол эмчилгээ хийлгэсэн ч зарим тохиолдолд гэмтлийн үлдэц үлдэж хожим унаж татах өвчтэй болох магадлалтай өндөр гэсэн. Түүнчлэн зарим хүмүүс машинд мөргүүлээд босож чадахгүй байгаа тохиолдолд толгойг нь хөдөлгөх, биеийг нь сэгсрэх зэрэг үйлдлийг хийдэг нь тун буруу гэсэн шүү. Энэ нь тухайн ослоос авсан гэмтэл улам хүндрэх эрсдэлийг үүсгэдэг аж. Тиймээс ийм тохиолдолд мэргэжлийн хүн иртэл, амьсгалын замыг чөлөөлөх байдлаар хажуу тийш нь харуулж, хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэйг сануулсан. Мөн шарханд нь янз бүрийн зүйл түрхэх нь бохирдуулах эрсдэлтэй аж. Эцэст нь энхрий үрсээ эрүүл саруул өсгөхийн тулд цаг тутамд анхаарал болгоомжтой байж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж, аливаа эрсдэлээс
урьдчилан сэргийлээрэй.

Сурвалжилсан П.Амгаланбаяр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20