Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцсон байна.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг цаг хүртэл завсарлажээ.
Эргэн сануулахад 2020 оны зургаадугаар сард "Тв4" телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар авто тээврийн ослоор амь насаа алдсан бөгөөд тухайн үед яруу найрагч Б.Галсансүх нь автомашин жолоодож явсан юм. Түүнийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэхүү хэргийн холбогдогчоор татсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна