Эрдэмтэд хөл хориог энэ Бямба гаригаас эхлэн 14 хоног тогтоох хэрэгтэйг зөвлөсөн. ЭМЯ-наас ч Улаанбаатар хотод хөл хорио тогтоох тухай саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.
Улсын онцгой комисс өчигдөр 18:00 цагт хуралдаж, асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Нийслэлд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох эсэх асуудалд шийдэлд хүрч чадаагүй учир, өнөөдөр дахин хэлэлцэх юм.