Батлан хамгаалах яам нь коронавирусын хүнд нөхцөлд ажилчдынхаа 15 хувийг ажиллуулж байсан бөгөөд тухайн ажиллаж байсан иргэдээс шинжилгээ авсан байна.
Тодруулбал, Батлан хамгаалах яамны ажилчид, Батлан хамгаалах их сургуулийнханг аюулгүй байдлаа хангах үүднээс бүх нийтээр нь шинжилгээнд хамруулахад Батлан хамгаалах яамны нэг хүнээс , Батлан хамгаалах их сургуулийн хоёр хүнээс коронавирус илэрчээ. Иймээс тус яам, сургуулийн үйл ажиллагааг хааж гэрээр ажиллуулахаар болжээ.