Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзаж байна.Тэрбээр уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэний үнэмлэх захиалахад ойролцоогоор 1 цаг 55 минут болж байна. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л болно. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Төрд иргэдийнхээ цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй шүү дээ. Тийм учраас иргэд маань стрессгүй, өглөө эрт сэрдэг, идэвхитэйгээр өглөө 07:30 цагт үндэстэн даяараа гүйж, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн байх хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна