/2021.02.08/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн лабораторт нийт 12252 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотоос 50 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр батлагдсан тохиолдолууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд "Монгол шир", "Наркологийн эмнэлэг", Сонгинохайрхан дүүргийн худалдааны төв, ББСБ, "Микс пицца", Гутлын цехтэй холбоотой халдварууд, гэр бүлийн хавьтлуудаас эдгээр батлагдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ийнхүү Улаанбаатар хотод 1237 тохиолдол бүртгэгдлээ.