Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 02 сарын 01-ны өдөр өөртөө зориулж 300 сая төгрөгийн үнэ бүхий гүйлтийн цана, суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч зэрэг фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийг зарласан . Ингэхдээ тендерт оролцогч нь Монгол банкны нэрээр зарласан уг тендерт материалаа гуравдугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийн твиттер хуудастаа энэ асуудлаар жиргэжээ.
Тэрбээр" Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дэмжиж төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэлзүйг хөндөж шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү " гэж жиргэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна