Америкийн улсын сургуулиудын 8-р ангийн сурагчдын 65 хувь нь уншиж чаддаггүй, 67 хувь нь математик мэддэггүй

М.Төгөлдөр
Өчигдөр

Америкийн Орегон мужийн Боловсролын департамент “ODE” нь “этноматематик” гэсэн сэдвээр сургалт явуулах болжээ. Цагаан арьстнууд тодорхой шинжлэх ухаанд зөв хариул олохдоо давуу байдаг учраас ийм сургалт явуулах шаардлагатай гэж тус департаментын албан тушаалтнууд үзэж байгаа юм байна. Улмаар энэхүү сургалтын тусламжтайгаар “ODE” нь математик дахь арьсны өнгөөр ялгаварлах үзлийг устгахыг хүсэж байгаа гэнэ.

Цагаан арьстнуудын давамгайлал математикийн ангиуд руу нэвчээд хар арьстнуудыг дорд үзэн саад болж байна гэж боловсролын салбарын удирдлагууд нь үзэж байна. 

“Математик бол цэвэр объектив гэсэн ойлголт нь алдаатай гэдэг нь гарцаагүй. Математикт ямагт зөв ба буруу хариу гэж байдаг гэсэн санаа нь хэвийн бус объектив байдлыг бий болгон ил тод зөрчилдөөн үүсгэхээс болгоомжлоход хүргэж байна”. Энэ бол нөгөө яриад байгаа “этноматематик” гэгчийн үндэслэл нь.

“ODE”-ийн олон нийттэй харилцах албан захирал нь “Шударга математик” гэж нэрлэгдсэн энэ хөтөлбөрөө өмөөрч байна. Тэрээр хөтөлбөр нь “багш нарыг харилцан ойлголцлыг гол зүйлсийг судлан ойлгоод харь арьстан, латин америк болон олон хэлт оюутнуудын шударга үр дүнг сайжруулахад чиглэсэн стратеги боловсруулж, тэдгээрийг практик дээр хэрэгжүүлэгчдийн эгнээнд элсэхэд нь туслах” гэж нотолж байна.

Шинжлэх ухааны болон математикийн авьяас нь арьсны өнгөнөөс хамаараад жигд бус тархдаг гэж либералууд үздэг юм байна. Тэгэхээр азиуд нь эдгээр салбаруудад илүү сайн үр дүн харуулдаг бол хар арьстнууд дундаас доогуур үзүүлэлттэй. 

Тиймээс эдгээр салбарт ази гаралтай хүүхдүүдийг хавчаад, хар арьстнуудад зориулсан стандартыг доошлуулж, математикийн бодлого бодохдоо зөв хариу заавал нэхэхгүй байх гэх мэт бодлого явуулах нь зүйтэй гэнэ.

Улмаар Америкийн боловсролын салбарын албан тушаалтнууд нь математикийн багш нар бодлого бүрд багаар бодож хоёр хариулт байхаар зохиож байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэдний бодлоор хар арьст сурагчдаас зөв хариулт шаардах ёсгүй харин бодлогын нөхцөлийг оролцуулсан өөр алтернатив тайлбарын үндэслэл гаргаж ирэх нь зүйтэй гэнэ.

Этноматематикийн өөр нэг зорилго нь арьсны өнгөөр ялгаварлагчдын байр сууринд очихгүйгээр математикийг уран бүтээлчээр тайлбарлан таниулах явдал гэж.

Гарын авлагад өгүүлснээр “Математик дах арьсны өнгөөр ялгаварлах үзлийг нураахын тулд математикийн ангиудад цагаан арьстнуудад үргэлж давамгайлдаг соёлын хортой талуудыг хэлбэржүүлэх, дүрсжүүлэх замаар цагаан арьстнуудын давамгайллыг үгүй болгох явдал” гэж. Өөрөөр хэлбэл математикийн хичээл дээр математик заахгүй болж таарч байна. 

Ингэвэл багш нар сургалтын аргачлалаа арьсны өнгөөр үл ялгаварлах математик боловсрол олгох болгон өөрчилж чадна гэнэ.

Энэ этноматематикийг нэвтрүүлэх гэж чармайж байгаа нь дан ганц Орегон муж ганцаар биш. Умард Каролина мужид багшийн лиценз авахдаа математикийн стандарт шалгалт авахаас татгалздаг болгох гэж байгаа юм байна. Математикийн стандарт шалгалтыг хэдэн мянган багш нар өгч чадалгүй унасны дараа ийм шийдвэр гаргасан нь дээр гэж үзжээ.

Америкийн улсын сургуулиудын наймдугаар ангийн сурагчдын 65 хувь нь уншиж чаддаггүй, 67 хувь нь математик мэддэггүй ийм үед этноматематик гэж ийм зүйлийг нэвтрүүлснээр боловсролын түвшин улам унахыг хэлэх нь илүүц байх.

Эх сурвалж: https://www.powerlineblog.com/...



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 34 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19