Махны үнэ 200-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна

М.Төгөлдөр
2021/02/24

ШӨХТГ-аас 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах нийт 36 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна.  Хүчит шонхор захад өглөөний 7:50 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9000-9500, хонины цул мах 9500-9700, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12000-13500, ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан бол хонины цул махны дээд үнэ 9700 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 13500 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны цул мах 9000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7300-7800 төгрөг болж 300-500 төгрөгөөр, үхрийн мах 8500-9500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хот руу орон нутгаас мал эмнэлгийн хяналтын цэгээр нийт 81 тонн мах шалгагдаж нэвтэрсэн, Хүчит шонхор захад нийт 9.7 тонн мах нийлүүлэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 33 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19